top of page
Blue Skies

ЭРХЭМ ЗОРИЛГО

ТҮМЭН ЖИЛИЙН ӨНГӨРСНӨӨС
МЯНГАН ЖИЛИЙН ИРЭЭДҮЙГ
ӨНӨӨДӨР БАЙГУУЛДАГ.

Tenger Mongol Gazar Logo Tamgatai png.png

АЛСЫН ХАРАА

Мөнх тэнгэрийн хүчин дор Тэнгэрийн цаг эхэлж айх аюул аймшигт мунхаглал бүхнээ тасчин хаях цаг ирэв. 

GRoup photo (Copy)_edited.jpg

БИДНИЙ ТУХАЙ

Гэрлийн Өргөө нь өвөг дээдсүүдийн өв сургаалыг түгээх зорилгоор 2011 оны 6 сарын 2-нд олон нийтийн сүлжээнд үүсгэн байгуулагдсан сайн дурын нэгдэл юм. Гэрлийн өргөө нь Монгол, АНУ, Австрали, Франц, Герман, Англи, Швед, Япон, Солонгос, ӨвөрМонгол зэрэг улс орнуудад салбар байгууллага, улаач болон дэмжигч гишүүдтэй бөгөөд тэдгээрийн оролцоо хамтын ажиллагааны үндсэн дээр 2011 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 

ЗУРГИЙН ЦОМОГ

ГЭРЛИЙН ӨРГӨӨНИЙ ТҮҮХ

Анх 21 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бид өнөөдөр 200 гаруй улаач гишүүд, Монгол болон гадаадад 57,000 гаруй сонсогч, дэмжигч гишүүдтэй болж тасралтгүй 14 жил ажиллаж буй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болон өргөжсөн байна. 

Бидний зорилго нь Тэнгэр үзлийг дэлгэрүүлж, зөв агуулгаар хөгжүүлэн, ил далд ертөнцийн уялдаа холбоог судалж, үндэсний өв уламжлал, ёс заншил, суу ухааныг судлан түгээж, таван тусгаар тогтнолоо чанд манаж, есөн хүслийн орон зайд эх дэлхийд ээлтэй, арга билгийг хослуулсан амьдралын хэв маягийг нийхэмшүүлэхэд оршино. 

Тэнгэр Монгол Газар ярилцлага 2012 он
Бөөгийн Их Хөлгөн Судрууд
Түмэн Онгодын Чуулган болно
Tengeriin gerel
Тэнгэр Монгол Газар номын танилцуулга
Гэрлийн Өргөө 2014 онд
Монгол Хатдын Онгон Түүхийн Гялбаа судраас:АлунГоо Эхийн түүх
Монгол Хатдын Онгон Түүхийн Гялбаа судраас:Чинбай Хатан

БҮТЭЭСЭН ҮЙЛ, АЖЛЫН ТАЙЛАН

Гэрлийн өргөө нь эх түүх, өв соёл, өвөг дээдсүүдийн өв сургаалыг улаачлан дамжуулах замаар өнгөрсөн хугацаанд нийт 40 гаруй судар, ном бүтээлийг хэвлүүлж олон нийтийн хүртээл болгоод байна. Та бүхэн өнгөрсөн хугацаанд Гэрлийн өргөөний улаачид, гишүүд дэмжигчид, хамт олны хийж бүтээсэн үйл хэрэг, үйл ажиллагааны тайлантай дараах холбоосоор орж танилцах боломжтой. 

Хар Хадаан баатар 1-р хэсэг
25:55
Хар Хадаан баатар  2-р хэсэг (төгсгөл)
33:05
Ур дүйн судар 1-р хэсэг
43:40
Ур дүйн судар 2-р хэсэг
40:53
Гэрлийн өргөөний бүх судар номын танилцуулга 2011-2025
01:03:08
Өрөг Тунхаг Тамга судраас ОулЭн эхийн тухай (Өүлэн эх)
45:41
БЭХТӨР-ийн (Бэгтэр) ҮХЭЛ
29:03
Өрөг Тунхаг Тамга судраас СууЧиГил хатны тухай
21:51
IMG_0944.JPG

ОУ-ын ТҮНШЛЭЛ ХАРИУЦСАН БАГ

Image by Scott Graham

СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ БАГ

IMG_0945.JPG

ОРЧУУЛГЫН БАГ

Firefly 20250818223535 copy.jpg

Улаачийн тангараг

Эцэг, Эх язгуур дээр тулан босож
Энх Мөнх Тэнгэрийнхээ
Зарлиган доор бөхрөн сууж
Хөрст Дэлхийнхээ тайван амгалангийн төлөө
Хүмүүн заяаныхаа өнө мөнхийн төлөө
Эр, эм заяаныхаа эгшиг дууны төлөө
Энхрий балчир үрсийнхээ ирээдүй хойчийн төлөө
Долоон үеэрээ дордойхгүй гэж
Тусгаар таван тогтнолоо
Толгойноосоо дээд оройндоо
Тахин шүтэхээ тангараглан, биелүүлж
Тусгаар тогтнол таныгаа
Тулах дөрвөн мөчит хасаараа
Түшин явахаа тангараглая!!!

Гэрлийн Өргөөний Улаачид Алтай Таван Богдод очих үеэр

Тэнгэрт ийн тангараг өргөв.

Хэрэв та Гэрлийн Өргөөний үйл ажиллагааг мэддэг бол, өөрийн хувь нэмрээ

оруулахыг хүсдэг бол бидэнтэй холбогдоно уу!

bottom of page