Долоон хавартын шинжээ
2025 онд хэвлэгдсэн, 374 хуудастай. Үндсэн 3 бүлэг болон хавсралт бүлгээс бүрдэнэ. Нүүдэлчин Монгол түмэн долоон хавартын шинжээ хэмээх соёлын томоохон уламжлалт зан үйлтэй байсан бөгөөд хүүхдийг эхийн хэвлийд олдох цагаас нь эхлэн 7 нас хүртэл нь шинждэг байв.
Эхний бүлэгт ургийн шинжээтэй холбоотой сэдэв, удаах бүлэгт хүүхэд эхээс төрөөд 7 нас хүртэлх шинжээг авч үзсэн бол 3-р бүлэгт онгод дээдсүүд намтрынхаа хэсэг болон тухайн цаг үеийн шинжээтэй холбоотой түүхэн үйл явдлуудыг хүүрнэн өгүүлсэн гэж байна.
Энэхүү судрыг айлдсан Онгодууд:
Хонхотан аймгийн АДай Чараха өвгүн
Хамаг Монголын эзэнт улсын Амбахай хан
Төмөрийн эзэнт улсын Үлэгбэхи хан
Чонос аймгийн Галч Онгод
Тайчууд аймгийн Үүлэн бор онгод
Урианхай аймгийн эрдэмтэн Балт мөргүн
Хонхотан аймгийн Мэнлиг ноён
Улаачилсан:
Дайчин хүү зайран
Чоно зайран
Очир зайран
Гэсэн байна.
Үр хүүхэдтэй хүмүн бүрт энэхүү судрыг уншихыг зөвлөе өө.

