top of page
IMG_1246_edited.jpg

ТА БИДНИЙГ ХЭРХЭН ДЭМЖИЖ, ХАМТАРЧ БОЛОХ ВЭ?

Гэрлийн Өргөө нь үйл ажиллагааны чиглэлдээ 9 цагаан хүслийн дагуу ганц Монголчуудынхаа бус дэлхий нийтийн 9 заяаг тэтгэх, дэмнэх зорилгоор үйлээ дэлгэрүүлж байна. 

Энэ хүрээнд бид төлөвлөгдөж буй, гүйцэтгэгдэж буй, биежсэн төслүүдийн танилцуулгаа хүргэж байна. Хэрэв танд Гэрлийн Өргөөний үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл байдаг бол эдгээр төслүүдтэй танилцан, өөрийн дэмнэж чадах орон зайг сонгон хүсэлтээ өгнө үү. 

Тухайн төслийг хариуцсан багийнхан таны хүсэлтийн дагуу тантай холбогдох болно!

Гялайлаа. 

Гэрлийн Өргөөний төлөвлөгөөнд, төслийн явцдаа буй ажлуудыг эндээс харна уу! 

Төсөл бичих явц дүүрсэн. Үйл ажиллагаа нь эхэлсэн, яг одоо хэрэгжиж буй төслүүдийн талаар эндээс харна уу!

Эдгээр төслүүд маань хэрэгжиж дууссан ч байнгын сайжруулалт, засварлалт, арчилгааны дэмжлэг хэрэгтэй тул та төслүүдтэй танилцана уу!

ДЭМЖИГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР

Бидний үйл ажиллагаа, ном судрууд, подкаст, нийтлэлүүд маань дэлхийгээр суурьшин буй Монголчууддаа хүрч байна. Зарим хүмүүсийн хувьд амьдралыг нь бүрэн өөрчилж чадсан, зарим хүмүүсийн хувьд амьдралд нь дэмжлэг болсон гэх мэт нөлөөллүүд үүссээр байна. 

 

Энэхүү нөлөөлөлт, өөрчлөлтийг бидэнтэй харамгүй хуваалцан өөрийн хүсэлтээ илгээн буй Гэрлийн Өргөөний дэмжигчиддээ гялайлаа. 

Үүний зэрэгцээ бидний үйл ажиллагааны цар хүрээ тэлж, олон төрлийн төслүүдийг нэгэн зэрэг хэрэгжүүлж байгаа юм. Тиймээс энэхүү хуудастаа бид хамтран ажиллахыг хүссэн, манай үйл ажиллагааг дэмжиж буй хүн бүртэй илүү ойрхон хамтарч ажиллах боломжийг бий болгож байгаа юм. 

БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ,

ЭСВЭЛ ДЭМЖИХИЙГ ХҮСВЭЛ

Холбогдох шалтгаан
bottom of page