Өрөг Тунхаг Тамга
Нийт 4 ботиор, 2020 онд хэвлэгдсэн, уншихад эвтэйхэн байлгахын тулд А5 хэмжээтэйгээр хэвлэжээ. Гол агуулга нь: Их Эзэн Чингис хаан болоод, Их Монгол улсыг бүтээсэн өрлөг жанжид, хатад, түүхэн хүмүүсийн дэлгэрэнгүй намтар, улс орноо бүтээсэн үнэн бодит түүхийг өмнө нь хаана ч дэлгэгдэж байгаагүй шинэ сонин мэдээ мэдээлэлтэйгээр, дэлгэрэнгүйгээр бичсэн. Түүхэн Онгодуудыг урин залж, түүхийг тааж буудаж таамаглаж тайлбарлах биш, учир шалтгаан, учир зүйн үндэстэйгээр, логиктойгоор түүхийн эздээр нь өөрсдөөр нь яриулж тайлбарлуулсан нь гайхамшигтай. Магад энэ бол зөвхөн Монгол бөө мөргөлд л боломжтой биз ээ. Түүхийн үнэнийг тухайн түүхийг бүтээсэн хүмүүсийн Онгод буюу оюун ухаан нь ирж тайлсан гэсэн үг. Та бүхэн өөрсдийн мэргэн оюунаар уншиж үзээрэй. Ямартай ч би боть ботиор нь товчхон мэдээлэл хүргэе.
Эхний боть: 341 нүүр хуудастай, ОулЭн эх, СууЧиГил хатан, Есүхэ баатрын намтар түүх, улсаа бүтээсэн байгуулсан түүхэн үнэнийг өгүүлжээ. Энэ 3 хүн бол Их Эзэн Чингис хааны эцэг болон ээжүүд юмаа. Их Монгол улсын түүхийг мэдте гэвэл эхлэл цэг, эжий аавын түүхээс эхэлж мэдэх ёстой тул энэхүү судар энэ агуу өвүг дээдсүүдийн түүхээс эхэлж буй ажээ.
2-р боть: 594 нүүр хуудастай. Ар ноён КауЧиГүн буюу МНТ-д тэмдэглэснээр Чингис хааны төрсөн дүү Хачигүн, Хамаг Монгол улсын өрлөг жанжин Хубилай жанжин, Хамаг Монгол улсын өрлөг БоорЧу жанжин гэсэн 3 хүний намтар, улсаа бүтээсэн үнэн түүхийг өгүүлжээ.
3-р боть: 475 хуудастай. Хамаг Монгол улсын Хан ТэмүЧин буюу Эзэн чингис Хаан өөрийн биеэр морилж улсаа бүтээсэн үнэн түүхээ, хамтран зүтгэгчдийнхээ тухай айлджээ.
4-р ботид: 540 хуудастай. Салга урлаач буюу Чараха, согтуу мөргүн домч буюу Их Биет Онгод, чөтгөр сэцэн буюу Хуйлдар сэцэн, хар ар ноён буюу Хар Бэки гэсэн 4 өвүг дээдсийн түүх байна. Өөрөөр хэлбэл Их Монгол улсыг бүтээхэд баатар жанждаас гадна урлаач хүмүн, домч хүмүн, эрдэмтэн хүмүн, ар ноёд хэрхэн зүтгэж ямар үүрэг гүйцэтгэж ирснийг энэ түүхээс мэдэх боломжтой. Түүхээс зөвхөн баатарлагийг нь унших бус улс дотор ямар зовлон оршиж ард иргэд нь хэрхэн амьдарч, төрөө хэрхэн мэдэрч, харилцаж байсныг өөр өөр хүмүүсийн өнцгөөс харуулснаараа туйлын баярлаг, олон тал өнцгөөс нь харуулснаараа алдаа оноо, жаргал зовлон, буруу зөвийн олон туйлт дэнсээг оруулсан ном болсон.

