Эбэхэ өгүүлэмж
2024 онд хэвлэгдсэн, А5 хэмжээтэй, 393 хуудастай. Гол агуулга нь: Гэр бүл хайр дурлал, хамтан амьдралын тухай өвгүдийн шивнээ болон хүрч байна. Яагаад өвгүд гэр бүлийн тухай айлдах болов оо гэхээр өнөө цагийн хүмүүсийн эрэлт хэрэгцээ, асуудал бэрхшээл, алдаа оноо бүхэн энэ судрыг гаргах шаардлагыг бий болгожээ гэж ойлголоо. Элэг эмтэрч зүрх шимширч, нулимс урссан шөнийн тоог чинь богино байлгах гэж, үрдээ эрхлэх сургаалыг өвгүдийн чинь түүхээс хэлж өгье, өнөдөө засах ухааныг алдад чинь цэнлэж өгье хэмээн ижиитүүд нь салхин жаврын шуугианаар санаашрах амьсгалын адгаас үгээ хэлхэж байна, үлгэрээ дэлгэж байна хэмээжээ.
Тэгэхээр гэр бүлгүй хүн гэж үгүй, гэр бүлээс бид бүгд үүсдэг ээ. Тэгэхээр энэ тухайд өвгүд юу гэж сургасныг айлдсаныг энэ судраас тольдож болох нь ээ.

