top of page

ОвА

₮65,000.00Price

2022 онд хэвлэгдсэн, А5 хэмжээтэй, 6 бүлэг 690 хуудастай. Гол агуулга: МНТ-д товчхон дурдагдаад өнгөрдөг Нэгүдэс отгийн тэргүүн Нэгүдэ Цагаан ОвА хэмээх мянгатын ноёны амьдрал түүхийг өгүүлсэн ном. Энэ цагтаа бол Гэрлийн Өргөөний Зөв үү Тав уу подкастыг түмэн олонд хүргэдэг Өртөөч үлгэрч онгод бөгөөд алдар цууг нь сонордоогүй улаач, бөө мөргөлтөн ховор биз ээ. Энэхүү Онгодын өөрийн түүх намтраа 6 бүлэг болгон амьдралын эхлэлээс авахуулаад нас эцэслэх хүртэлх зам мөрөө өгүүлжээ. Нэг хүнд амьдрал яагаад ийм сонин хачин төөрөг заяагаа вэ гэж эрхгүй бодмоор. Энд тэндээс хамгийн сонирхолтой гэсэн түүхүүдийг авчраад энэ хүнд бөөнд нь өгчихсөн ч юм уу гэж бодогдохоор амьдралын эрээн, мяраан, элдэвтэй сонирхолтой түүх энд гарна аа.

Та бүхэн гарчгаас нь бараг хараад хичнээн өргөн агуулгатай амьдраа вэ гэдгийг нь харж болох байхаа. Сохор хүүгийн бага нас гэсэн 1-р бүлэгт өөрийн бага насны түүх, 2-р бүлэг Хамаг Монголын Хабул ханд шадарласан түүх, 3-р бүлэгт Харь нутагт боолчлогдсон түүх, 4-р бүлэгт Амьдралын түмэн нугачаа буюу хүний амьдралд тохиолдсон ээдрээт түүхүүд, 5-р бүлэгт: Төрдөө зүтгэсэн он жилүүд, 6-р бүлэгт төрийнхөө төлөө амиа өргөв гээд энэ хүний намтар өндөрлөж байна. Гэхдээ энэ хүн ийм адал явдалтай амьдраад дуусаагүй өнөөдөр Онгод болчихоод адал явдал амьдрал нь цааш үргэлжлээд явж байгааг бодохоор гайхалтай. Монгол бөө мөргөлд л гагц ийм явдал тохиох биз ээ. За тэгээд энэ сонирхолтой түүхийн өнөө цагийн гэрч нь та бид бүгдээрээ.

Энэхүү номын нэг хэсэг нь ОвА гуулин улсад нэртэйгээр Солонгос хэл дээр 2023 онд хэвлэгдсэн байна.

bottom of page