Монгол домчийн судар
2016 онд хэвлэгдсэн, 12 бүлэг, 150 дэд сэдвээс бүрдсэн хүмүн эрүүл байхын тулд мэдвэл зохихуй анхан шатны ойлголтуудыг багтаасан, маш өргөн агуулга бүхий гайхамшигтай судар байна аа.
13-р зуунд амьдарч байсан Их Биет хэмээх Онгодоос энэхүү мэдлэг мэдээллийг бөөгийн аргаар буулгасан бөгөөд энэхүү Онгодын судрын өмнөтгөлд бичсэн үгээс сийрүүлвэл:
"Би бээр өрийн биеийг мэдүүлье. Амьд алдат насандаа дөрвөн хавартайгаас ерэн долоон хавартай болтол илаар болгох эрдэмд шамдахдаа дөрвөн зүг, найман зовхистын тавин найман харь отог гарвалтнаар аялан, тус тусад тохиох өвчин зовлонтой тулгарч таньж мэдсээр эрдэм чадлыг олж, анагаах судраас эрчиж, өв уламжлалаас ухааран суралцсан түүхтэй" хэмээжээ.
Энэхүү эрдэм ухаанаас энэ судартаа өргөн барьсан нь өнөөдөр бидэнд Домчийн судар хэмээх ном болон иржээ.
Нийт 12 бүлэгтэй бөгөөд хүний биеийн үндсэн 7 хүрд ба тэдгээрийг маш нарийн задлан тайлбарлаж аливаа өвчин эмгэгийн шалтгааныг үүслээс нь эхлэн тайлж, хүрдтэй холбон цогцоор нь тайлбарлаж хэрхэн анагаах эдгээх арга ухааны тухай өгүүлжээ. Эрүүл байхыг хүсэгч хүмүн бүрийн ширээний ном байж үргэлж эргүүлж тойруулан уншиж, ухаарвал зохилтой ном ажээ

