top of page
Үрийг хүмүнжүүлэх судар

Үрийг хүмүнжүүлэх судар

₮35,000.00Price

2017 онд хэвлэгдсэн, А5 хэмжээтэй, 479 нүүртэй, 5 бүлэг 113 дэд сэдвээс бүрдсэн.

Дэлхийн бүх хүүхэд адилхан. Дэлхийн олон орноос Монгол түмний хүүхдээ хүмүнжүүлэх ухаан юугаараа ялгаатай вэ гэвэл хүмүний бие хөгжил, хүмүний бодис солилцооны улбаанд тохируулан мэдэрч сургах ухаандаа оршино.

Хүмүний өсөн торних үед ямар шүүрэл булчин хөгжиж байгааг эцэг эх анзаарсан учраас тухайн дутагдаж буй орон зайгаар хөглөж, малчин ухаанаар хөгжүүлж иржээ. Эндээс улбаатай хүүхэд хүмүнжүүлэх Монгол ухаан маань Монгол хэл, сэтгэхгүй, зан заншилтая нягт уялдан хөгжсөнөөрөө бусад улс үндэстнээс ялгарах хүншүүлэх ухаан гарч ирж буй хэмээжээ.

Ингээд хүмүний бие хөгжлийг 12 жилээр мөчлөхийн учир, 0-3 нас хүртэлх хүүхдийн бие хэл сэтгэхүйн хөгжил, 4-7 настай хүүхдийн онцлог, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тухай, хүүхдэд тулгардаг түгээмэл бэрхшээл түүнийг засах хамгаалах аргууд г.м сэдвүүдийг бүтэн бүлэг болгон авч үзэж тухайн сэдэвт хамаатах олон жижиг арга ухааныг дэд сэдвүүд болгон өгүүлжээ.

Энэхүү судар нь 2021 онд Монгол бичгээр мөн хэвлэгдэн гарсан байна.

bottom of page