Бодоо багшийн барианы ном
2024 онд хэвлэгдсэн. 5 бүлэг, 339 хуудастай. Судар уншсанаар гарын эв зүй, булчин хөгждөггүй, харин оюуны зориг, мэдлэг, мэдээлэл нэмэгддэг. Иймд бариа суралцагч танаа тус судрыг уншиглан чадамжид хүрнэ хэмээн амлаж дийлэхгүй ч суурьтай усалгаа мэт өөрт буй үрээ энэхүү судраар тэжээх аваас ололтод хүрэх чиг хэмээн ухаглатугай. Гэрлийн Өргөөний улаачид болон Онгод тэнгэрүүдээс та бүхэнд энэхүү судрыг өргөн барьж байна. Тус судрын чиг зорилго нь: Мартагдсан өвөө сэргээх гэж, мэдэхүйн хөгийг хурцлах гэж, танихуйн алдааг засах гэж, түмэн олонд ач өргөх гэж оршвой. Бариач домчийн мэдлэг, мэргэшлийг эрэлхийлэгч бүхэнд илүү нөөлөгт байхыг зарчимлан эгэл балчир, илээ бариа сонирхогч хүмүн бүрд чиг байхаар товлов. Сэтгэл өргөл минь түмнийг мөнхийн рашаанд хүргэх болтухай. Чадамж хүч нь түмнийг амьдрах тухтад хүргэх болтухай. Судрыг толгойлсон Онгод Бодоо.
Домч, бариач, цуссан жирхэн Хэрэйдийн Бодоо нэрт Гүн цолтон, Улаач алдар Эрхэт.

