top of page
Өгүүлэх ухаан

Өгүүлэх ухаан

₮50,000.00Price

2018 онд хэвлэгдсэн, А5 хэмжээтэй, 530 нүүр хуудастай, 7 бүлэг 103 дэд сэдвээс бүрдэнэ.

Өөртөө ямар нэгэн чадварыг олж авч суралцан төлөвшүүлж, өрөөл түмэнд зааж өгөхөд хэл яриа нь бидний гол зэвсэг болой. Хэрвээ хэл яриаг бага хэмжээнд авч үзвэл өөрийгөө бусдад ойлгуулах, олон түмэнтэй эвлэн амьдрах гол үйлдэл юм. Харин хэл ярианд гаршин, түүний ач холбогдолд гүн гүнзгий хандвал маш хүчирхэг зэвсэг ч болж чадна. “Үгээр алж ч болдог, аварч ч болдог” гэдэг нь зүгээр ч нэг зүйрлэл бус.  Хэмээн өгүүлжээ.

Харилцахуйн мөн чанар гэсэн эхний бүлэг хүн өөрийгөө илэрхийлж сурах нь ямар чухал болох тухай,  Яриа гэсэн дараах бүлэг хэрхэн амжилттай ярих тухай, Харилцан яриа гэсэн бүлэгт бүх төрлийн харилцааг хэрхэн амжилттай үйлдэх тухай, Индэр дэх яриа бүлэгт илтгэх өгүүлэх урлагийн тухай, бичгийн өгүүлэмж хэсэгт бичгийн соёл, авиа, аялга, найруулах арга зүйн тухай, Биеэр өгүүлэхэй бүлэгт жүжиг ший янгуу зургийн тухай, уран сайхны өгүүлэмж хэсэгт үлгэр, домог, шүлэг дуу хөөмий бүжиг, мөн шившлэг дом, хараал ерөөл дуудлага тамлага, хэл ам гэсэн сэдвүүдээр дэлгэрэнгүй өгүүлжээ. Өгүүлэх ухаан гэдэг нь маш өргөн утга агуулгатай өгүүлэхүйн олон янзын хэлбэр аргын талаар өгүүлсэн байна.

bottom of page