top of page
Бодь засал

Бодь засал

₮70,000.00Price

 2025 оны 2 сарын 24нд хамгийн отгон ном болон хэвлэгджээ. 251 хуудастай. Та бүхэн Монгол Домчийн судар 1-ийг бүгдээрээ мэдэж байгаа байх. Маш олон хүнд ач буянаа өгсөн Гэрлийн Өргөөний судар номууд дундаас бас нэлээд олонд танигдсан судар номуудын нэг. Тэгвэл энэхүү судрын үргэлжлэл 2 дахь судар Бодь засал нэрээр хэвлэгджээ. Үндсэн 4 бүлэгтэй.

Нүүдэлчин домч анагаагчдын түүх гэсэн эхний бүлэгт Монгол домчийн ухааны түүхийг өгүүлжээ.

Хэмийн онол гэсэн бүлэгт цэнэг түүгээр анагаан домнох, таван мэдрэхүй, нар сарны эрчим хэмийн нөлөөллийн тухай өгүүлсэн байна.

Таван махбодийн онол гэсэн бүлэгт махбодын онол,  12 жил ба 5 махбод, 5 махбодтаны зан араншин онцлогын тухай маш сонирхолтой мэдлэг мэдээллийг өгүүлжээ.

Амьд биетийн удамшлын зүй тогтол гэсэн бүлэгт удамшлын сан төгөлдөржих, доройтох тухай, удамшлын сангийн туршилтын жишээ гэсэн сэдвүүдээр өгүүлжээ.

 

Энэ судрын хэсгээс товч уншиж өгье. Таван махбод хэмээх нь бүхий зүйл өөртөө хэм хураах бөгөөд хэм нь гурван туйлт шинж чанартай.

Нягтарвал хатуу төлөвийн тоос болно,

Дундажлан хосолбол чийг түвшний шингэн болно

Ихэд сарнивал хий болно

Эд өөр өөртөө цэнэгтэй бөгөөд цэнэгийн булаах бөгөөд түгээх хэв шинжтэй. Цэнэгийг булаах буюу намжаах шинжтэйг нь арга, түгээх буюу ангижрах шинжтэйг нь Билэг гэж үзнэ. Ийм учраас цэнэгт 5 ойлголтыг ойлгох шаардлагатай.

  • Хэт түгэх шинж чанартай бөгөөд бүхий цэнэгээ алдаж номхордог хийн түвшин
  • Хөнгөн шинж чанартай ч хэм хурааж тогтвор үүсгэдэг Гал түвшин.
  • Бүхнийг хурааж нягтрах шинжтэй Шороон түвшин
  • Хураасан хэмээ хувьсган гаргагч Модон түвшин
  • Хурах түгэх нь тэнцүү байдаг усан түвшин
bottom of page