Хан хөвүүний цурхираан
2021 онд хэвлэгдсэн. А5 хэмжээтэй, 620 хуудастай. Гол агуулга нь: Хамаг Монгол улсын Амбахай ханы хөвүүн Тайчуудын АгаЧу баатрын түүх намтар юм. МНТ-д бол Есүхэ баатрыг Татаарт хорлогдон өөд болсны дараа Тайчуудын Таргудай хүн ардаа аван Өүлэн Үжинг хаяж нүүв гэсэн түүх байдаг. Улмаар Тайчуудтай өстөн дайснууд болж хожим Чингис хаан Тайчуудыг дарсан түүх гардаг. Тэгвэл түүхэнд чухам яг юу болсон юм бэ? Тэмүчиний ах Бөхтөр буюу Бэгтэрийг хэн хороов? Тайчууд яагаад Өүлэнг хаяж нүүв? Тухайн үеийн улс төр, нийхэм хүн ардын амьдралын тухай өөр хаана ч дурдагдаагүй сонин содон өнцөг, түүхийн тайллыг энэ номноос унших боломжтой. Ном мөн цөөн тооны хар цагаан болон өнгөт зургууд агуулдаг.
Дэлхийд алдартай Сүбээдэй жанжин яагаад чухам хамгийн алдартай жанжин болов гэдгийн нууц АгаЧу баатрын үхэлтэй шууд холбогддог. Чухам ямар түүх өрнөснийг та энэхүү номоос өөрөө уншаарай.

