top of page
Өрөг Цадиг Тамга 2019

Өрөг Цадиг Тамга 2019

₮90,000.00Price

2019 онд хэвлэгдсэн, 602 нүүр хуудастай. Гол агуулга нь: Номыг ерөнхийд нь хоёр хэсэгт хувааж үзвэл эхний хэсэгт: Монгол гэдэг нэр хэдий цаг үеэс эхэлж түүхэнд тэмдэглэгдэх болсон хийгээд Хамаг Монгол улс байгуулагдсан түүх, өнөөгийн бидний Монгол улсын үүсэл гарвалын түүхийн тухай өгүүлжээ. 2-р хэсэгт Үндсэн хууль буюу их засгийн тухай, мөн орчин цагт Монгол улсын үндсэн хууль ямар байвал зохилтой талаар Онгодын санал болгосон төсөл, зөвлөмжийг багтаасан байна.

Хамаг Монгол нэрийн утга учрыг энэхүү сударт дараах байдлаар тайлбарласан байна. Хамаг Монголын анхны хан КауБайУл буюу Хабул ханы тайлбар байна.

Би 28 насандаа Чонос гарвалт аймгуудаа дагуулан нэгтгээд Чоносын “Хан” болж, нэгтгэсэн улсынхаа нэрийг “Хамаг Монгол” гэж нэрлэв. Түүхэнд өөрсдийн угсааны нэрийг эсвэл эцэгсийн нэрийг улсдаа өгч байсан нь олон улс буй. Мөн хэдэн холбоо нэгдэж байгаагаараа “Найман” гэх мэт нэр ч бий. Гэтэл миний 18 насандаа чинхүү хүсэл болгосон зүйл бол “Эсгий гэрт, мал болон ангийн хөл хөөдөг нүүдэлчин энэ л ардуудыг нэг сүлд дор зангидах, ямарваа нэгэн байдлаар балгас ард түмний дарлал боолчлол үгүйгээр аж төрье” гэсэн чин эрмэлзлэл байсан тул бүгдийг нь хамаарах гэсэн утгаар “Хамаг” гэж нэрлэв.

Монгол нэрийг өгөх болсон шалтгаан нь олон зүйлийг сайтар бодолцсон. Чонос болон бус гарвалын язгуур өв нэрийн утгыг эс хамааран, оршин буй гурван голын нүүдэлчин ардууд бидний уул усны хамааралд тухайчлан “МонГол” гэх нэрийг өгсөн болно.

“Мон” гэдэг үг маань “Мөн” гэх утга буюу үндсэн жам, өөрсдийн онцлог, энэ хорвоод оршин тогтнох учир шалтгаан гэсэн утгыг илэрхийлдгийг түшив.

За ингээд энэхүү сударт бол түүхэн үйл явдал, тайлбарууд, онол сургаалын шинжтэй олон гайхалтай агуулга бичигджээ. Нэг удаа уншаад өнгөрөх бус өгүүлбэр бүрээр нь тунгааж, задалж, ухаж ойлгох ёстой, МНТ-ны нэгэн адил өргөө гэрийн хойморт, номын санд залрах ёстой оюуны их өв юмаа.

Энэ судраас эхлээд Монголын түүхийн нарийн нандин нууцууд дэлгэгдэж эхэлж байгаа.

bottom of page