Холын ажаач Жунсо
2023 онд хэвлэгдсэн,А5 хэмжээтэй, 409 хуудастай. Гол агуулга нь: Чингис хааны мянгатын ноён, арилжааны зөвлөгч, харьтын амбан, Ноёхон отгийн тэргүүн, төвийн санч, Толуй хааны суурь сурлагын багш, жинчин, арилжаачин, газарч, гэриэч, Жунсо ноёны нийхэмийн ажаа хүүрнэмж юм. Алдаргүй баатар дурсгалгүй ялалтын элч бүхэнд зориулав хэмээн номын эхэнд бичжээ. Тус ном нь Бага нас, Идэр нас, Төрд зүтгэсэн минь гэсэн 3 үндсэн бүлэгтэй. Бидний улсыг бүтээсэн нэг л хүмүний ард өдий дайны гайхамшигт намтар түүх, зүтгэл агуулсан гэхээр гайхамшигтай.
Жунсо Онгод номын эхэнд ийн бичсэн нь сонирхол өөрийн эрхгүй татаж байна. Амьдралаа чи жаргал хэмээгчийг үнэтэй болгох гэж зовлон хэмээх зүлгүүр хайрлаа юу, амрагаа чи хайр гэгчийг үнэтэй болгох гэж хагацал гэх хатууг үзүүлдэг юм уу.... гэжээ.

