top of page

Эх үрийн судар

₮30,000.00Price

2015 онд хэвлэгдсэн. А5-аас арай жижиг хэмжээтэй, 180 хуудастай, үргэлжилсэн үгийн хэлбэрээр бичигдсэн. Гол агуулга нь: Ээж болохуйн мэдвэл зохихуй буюу эртнээс Монголчууд үр хүүхдээ хэвлийдээ хэрхэн бойжуулж, эсэн мэнд амаржуулдаг байсан арга ухааныг өгүүлжээ. Сургаалаа өргөсөн Онгодууд:  Их Биет Дээдэс, Жиж өвгүн гэсэн байна.

Агуулгыг нь тоймловол: Эхийн улаан дусал, эцгийн цагаан дусал, сүнсний алтан дусал гурав нийлж анх эхийн хэвлийд ургийн амь үүснэ. Анхны 3 хоногт 9 эс болон задарч энэ 9 эсээс хүний бие эрхтэн тогтолцоо урган төлждөг гээд цааш 1-3, 3-6, 7-9 сартай үеүдэд хэвлийд бойжиж буй ургийн асаргаа, бие хямрах үед авах арга хэмжээ, төрөх явц түүний тухай, нярайн асаргаа ба эхийн гам, нэг ой хүртэлх асаргаав ахуйн осол гарсан үед авах арга хэмжээ, 1-3 нас хүртэлх үрийн асаргаа, хүүхдийг сургах аргй зүй, хүүхдийн найр, ерөөлүүд, зурхай, бүүвэйн дуунууд гэсэн агуулгатай байна.  

Энэхүү судар маань мөн 2021 онд Монгол бичгээр хэвлэгдэн гарчээ.

bottom of page