top of page
Монгол хатдын онгон түүхийн гялбаа

Монгол хатдын онгон түүхийн гялбаа

₮90,000.00Price

2015 онд хэвлэгдсэн,А4-өөс арай жижиг хэмжээтэй, 800 нүүр хуудаснаас бүрдэх асар зузаан ном байна. Энэхүү судар нь: 9 бүлэг 108 дэд сэдвээс бүрдэх бөгөөд бүлэг тус бүр дээр тодорхой түүхэн цаг хугацаанд амьдарч байсан хатад, гүнж нар ирж өөрсдийн үг сургаалаа өргөн барьжээ.

 

Өмнөтгөл хэсэгт: Эзэн Чингис хааны эцэг Есүхэ баатрын хатан СууЧигил хатан, Өүлэн эхийн айлдварууд,

 

Ачлал хайр гэсэн эхний бүлэгт: МандУухай сэцэн хатан,  Бэсүдэй буюу Их Хабарту хатан онгод, Цэцэг хатан, Самар хатан Онгодын айлдварууд, түүхийн тодломж, эцэг эхийг ачлах тухай хүүрнэсэн айлдвар сургаалууд байна.

 

Энэрэл хайр гэсэн хоёрдугаар бүлэг: Үрийн тухай, Охин үр, үрийг бойжуулах ухаан гэсэн сэдвүүдээс бүрджээ.

 

Дурлал гэсэн гутгаар бүлэг: Ханийн хайрын тухай, Чинбай хатан онгод, Наби хатан Онгод, түүхийн тодломж, эр хүмүний хайрын домог, хань гэсэн дэд сэдвүүдтэй.

 

Их Монгол улсыг бүтээгчид хэмээх 4-р бүлэгт: Хамаг Монгол Гүрэн улсын Хатад: СууЧигил Хатан Онгод, Өүлэн эх, Их Монгол улсын хатад болох БөөЭртай, Есүгэн, Есүй, Урбату, БотуХан хатан онгодын айлдвар сургаалууд, Юань гүрэн улсын хатад, эдийг хайрлах, эд юмс, тэдгээрийн засаглал гэсэн дэд сэдвүүдтэй.

 

Тавдугаар бүлэгт: Эзэн эрх, эх орон, Алунгоо эх, Хулан хатан, эрх мэдэл, Их Монгол улсын задрал, Хаймиш хатан онгод, Сорхугтани бэхи хатан онгод, Өгөдэй хааны ууган хатан Боорогчинхоо Онгод, Цагаадай хааны гутгаар гэргий Уркана хатан Онгод, Зүчи хааны их хатан Ибэхэ онгод, Эрхт төрийн гүнж нар, Эзэн Чингис хааны гүнж Алтана бэхи онгод, Алага Бэхи Онгод, Хоочин Бэхи Онгод, Алалтун бэхи Онгод, Эрвээхий бэхи Онгод, түүхийн тодломж, сүнсний мөн чанар, Хар сүнсний боолууд, тамын ялтан Дөргөн хатны сүнс, Тамын ялтан Фатима-ын сүнс, Исмэл тайжийн сүнс, Дөргөний тодломж, Фатимагийн тодломж, Хар сүнс, Шалгалт, Шидийн ертөнц, Тэвэн тэнгэр гүйдэл, Учир юунд вэ, эх орон гэсэн сэдвүүдтэй.

 

Зургадугаар бүлэг: Үүрэг хариуцлага, байгалийг хайрлах, Хообай хатан Онгод, Чичэйхэн бэхи гүнж, хий чийг тоос, байгаль дэд сэдвүүдтэй.

bottom of page