Их түүхийн судар
2012 онд хэвлэгдсэн. 322 нүүр хуудастай. Өнөөгийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших эртнээс тахилгат Жавхлант хайрхан болон Ханбогд хайрхны хадны зургуудыг Өвүг дээдсүүд тайлж уншсан айлтгалууд юм. Эдгээр хайрханд агуулагдах хадны зургууд нь Монголчуудын бичиг соёлын нандин дурсгалуудыг агуулсан маш чухал, ариун онгон газар бөгөөд тэнд байх зургуудыг тайлж, түмэн олон болон төр засагтаа мэдэгд хэмээн Онгодууд айлдсаны дагуу бүтсэн ажээ.
Наран бичиг
Хүн бичиг
Дүрсэн бичээс
Гэсэн 3 үндсэн дэд сэдвээс бүрдсэн. Номын хуудас бүрт 1 хадны зураг, түүнийг тайлбарласан Өвүг дээдсүүдийн шүлэглэсэн хэлбэрээс бичигдсэн айлтгалуудтай байна. Номонд ашигласан хадны зургуудыг шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн зөвшөөрлөөр хэвлэсэн байна.
