top of page
Бөөгийн товчион

Бөөгийн товчион

₮90,000.00Price

2015 оны 2 сарын 29-нд хэвлэгдсэн. 627 нүүртэй, бөөгийн тухай мэдвэл зохихуй анхан шатны мэдээллийг агуулсан нэлээн зузаан ном байна. Нийт 6 бүлэг 185 дэд сэдвээс бүрдэх тус номонд дараах агуулгыг багтаажээ.

 

Бөөгийн тухай ерөнхий ойлголт гэсэн нэгдүгээр бүлэгт: Бөө орчлонд байх учиг, Бөөгийн үүсэл, анхны бөө төрсөн түүх, бөө болон шашны онолын зөрүү, бөөгийн ангилал, Онгодын нэршил, ялгамжууд, бөөг насаар авхайлах, зан үйлээр нь ангилах, Онгод ба хар сүнс, сүнсний ангилал, Онгод улаачид залрахын учиг гэсэн дэд сэдвүүдтэй.

 

Бөөгийн эд өвийн зүйлс гэсэн 2-р бүлэг: Бөөгийн өмсгөл, хуяг, хэнгэрэг, тэдгээрийг арчлах, мөн бөөгийн бусад эдлэл хэрэгслийн тухай нэг бүрчлэн дэлгэрэнгүй тайлбарласан байна.

 

Бөө болохуй гэсэн 3-р бүлэгт: Шахаа, угаа тодруулах арга, угаа барьж удмаа залгах ёсон, улаачийн тангараг, дуудлага, тамлага, сэв гаргах, улаачийн мэдрэхүй, баримтлах цээр ёс дэг жаяг, буултын үеийн жаяг, ухаан тасарч буух г.м олон дэд сэдвүүд байна.

 

Бөөлөөний төрөл гэсэн 4-р бүлэгт: Бөөгийн бясалгал, бөөлөөний төрөл, алхаат бөөлөө, модот бөөлөө, галтай бөөлөө, жубур, онцгой бөөлөө, хотон бөөлөө, шигшрэг бөөлөө, бөөгийн гарвалууд, халх, буриад, дархад, хотон, тува бөөгийн чанар, савдаг, лус, хурмастын үйл, лусын найман аймгийн нэршил г.м сэдвүүдтэй байна.

 

Ахуй гэрээ засах ардын дом засал гэсэн 5-р бүлэгт: Голомтоо засах, аяга өөрөө хагарах, орн гэр ариулах, гэрийн эрчмийг сайжруулах зэргээс авахуулад ардын дом заслын шинжтэй 32 дэд сэдвийн талаар өгүүлсэн байна.

 

Зургаан авир болон есөн ухаан гэсэн 6-р бүлэгт: Авир зургаан тархины болон түүний ангилал, хэрхэн ашиглах тухай мөн 9 ухаан, жатга, үйлийн үр, лус савдагийн хараал жатгын тухай өгүүлжээ.

 

Хавсралт яриа гэсэн хэсэгт: Мод хэрхэн яаж тарих тухай Онгодтой ярилцсан яриа, Савдаг уулын эзэдтэй ярьсан ярилцлага, уран буюу шар нунтгийн тухай, хар сүнснээс хамгаалах аргуудын тухай Онгодтой ярилцсан яриануудыг оруулжээ.

 

Хавсралт зургууд гэсэн хэсэгт: Гэрлийн Өргөөний үйл ажиллагаатай холбоотой гэрэл зургуудыг хавсаргасан байна.

bottom of page