
Гэрлийн Өргөөний Тайлан - 2024
Гэрлийн Өргөөний 2024 онд хийгдсэн үйлүүдийг нэгтгэж 9 цагаан хүслийн дагуу эрэмбэлэн тайлагнав.


Хориглохуйн Сүлд
Алд биедээ эрүүлийг сахья
Ахуй орчноо чигчлэн цэвэрлэе
Уухай зээ, Уухай зээ, Уухай зээ
Зан заншлаа ёсчлон дээдэлье
Зөв амьдарлыг хөхүүлэн түгээе
Уухай зээ, Уухай зээ, Уухай зээ
Заваан бохирыг Жигшье, Жигшье, Жигшье
Залхуу хойргийг Цээрлэе, Цээрлэе, Цээрлэе
Хатуугийн эсрэг Хориглосу, Хориглосу, Хориглосу
Гашууны эсрэг Хориглосу, Хориглосу, Хориглосу
Уухай зээ, Уухай зээ, Уухай зээ

Эдийн Сүлд
Хохирол нь үгүй олзондоо Талархсу Зээ
Хур хураар хураагдан дэвжээрэй
Хоржоо нь үгүй гэриэндээ Талархсу Зээ
Хоног хоногоор батжин мөнхжөөрэй
Хоосон үгүй хишигтээ Талархсу Зээ
Хорвоо дэлхий шиг өсөөрэй
Хоосрол нь үгүй заяандаа Талархсу Зээ
Хөрөнгө чинээ нь бялхаарай
Талархсу Зээ, Талархсу Зээ, Талархсу Зээ

Боловсролын сүлд
Алдаа бүхнээ зассу
Оноо бүхнээ атгасу
Алдаж онож ухаажсу
Онож мэдсэнээр алдаршюу
Сур Уухай, Сур Уухай, Сур Уухай
Мөрлөх мэдлэгээ түгээюү
Мөнхөд өртөөлж алдаршюу
Эрхэм сургаалиа үлдээсү
Эрдэм мэдлэгээр оройлцгооё
Сур Уухай, Сур Уухай, Сур Уухай

Харилцааны сүлд
Амандаа байж сурюу
Андын Зээ бадарсу
Амьдын жаргалыг эдлэюу
Амрагийн Зээ мөнхөрсү
Суу Хурай, Суу Хурай, Суу Хурай
Амьтай бүхнийг хүндэлье
Ачлал Зээ төгөлдөржсү
Алив бүхнээ хамтаар хариуцсу
Суу Хурай, Суу Хурай, Суу Хурай

Ханийн сүлд
Заяа холбож ханилсу
Зам нийлж оршсу
Зовлонг давж хатуужсу
Зан авалцаж жаргасу
Хайр түгээ, Хайр түгээ, Хайр түгээ
Сэтгэл нийлж хослосу
Соёл болгож өвлүүлсү
Өрх бүлээ өргөжүүлсү
Өнөр дэлгэр амьдарсу
Хайр түгээ, Хайр түгээ, Хайр түгээ
Үрийн сүлд

Гурван эрдэнээр Хэвлийдээ
Гурамсан дээсээр Энгэртээ
Гурван хавартаас Хүзүүндээ
Гуталд орвоос Ганзагандаа
Үр минь ээ, Уухай Зээ
Өсөн Дэвж, Өсөн Дэвж, Өсөн Дэвж
Тугд хүрвээс Төрдөө
Тухад тухлаад Ахуйдаа
Оройн дээд Тэнгэртээ
Олз хишгээ Удамдаа
Миний Алтан Үр минь ээ
Уухай зээ, Уухай зээ, Уухай зээ
Есөн үеэр Төлжтүхэй
Есөн үеэр Дэвштүхэй
Өсөн Дэвш, Өсөн Дэвш, Өсөн Дэвш

Эзэн эрхийн сүлд
Энэхэн Монголдоо Эзэн нь Би
Эх дэлхийгээ хамгаалагч нь Би
Хөх Тэнгэрийн улаач нь Би
Хатууг цээрлүүлэгч Манлайлагч нь Би
Баатар зоригтон Уухай Уухай Уухай
Бадрах үйлстэн Уухай Уухай Уухай
Хувь заяандаа эзэн нь Би
Түмнээ тэтгэсэн ахуйч нь Би
Харьтнаас хамгаалах зоригтон нь Би
Төвгийг арилгах Уухайлагч нь Би
Эзэн эрх нь Мандтухай Уухай Уухай
Эгнэшгүй хүч нь Бадартухай Уухай Уухай

Энх амгалангийн сүлд
Өдөр өдөртөө түвшин сайхан
Хоног хоногтоо хохиролгүй тайван
Сар сардаа саадгүй амгалан
Жил жилдээ жаргал дүүрэн
Энх бялхам Зээ, Энх бялхам Зээ, Энх бялхам Зээ
Жаран жаранаар Жаргаж
Эрин эринээр Энхжин
Эв найраар Хэлцэж
Энх тайван Амьдарсу
Энх бялхам Уухай Зээ,
Энх бялхам Уухай Зээ,
Энх бялхам Уухай Зээ

Мөнхийн сүлд
Мөнх тэнгэрийн Хүчин дор
Эцэг тэнгэрийн Ивээл дор
Этүгэн эхийн Энэрэл дор
Эцэг өвгүдийн Сургаал дор
Мөнхөд оршму
Уухай Зээ, Уухай Зээ, Уухай Зээ
Эвээр орших сургаалыг санатухай
Жамаар орших үнэнийг таньтухай
Мөрийг үлдээх жамыг дагатухай
Мөнхөд орших өвийг үлдээтүхэй
Мөнх Тэнгэрийн зарлигийг дагатухай
Хурай Зээ, Хурай Зээ, Хурай Зээ,
